Украины Зэвсэгт хүчний мотобуудлагын хоёр рот танкны дэмжлэгдэйгээр Белгород мужийн Новая Таволжанка суурин болон олон улсын Шебекино автомашины шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо ОХУ-ын нутхаг дэвсгэр рүү нэвтрэхийг завджээ. Энэ тухай 6-р сарын 1-ний пүрэв гарагт Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Украины армийн дайралтыг няцаахад ОХУ-ын зэвсэгт хүчний Баруун тойргийн анги болон Холбооны Аюулгүй байдлын алба оролцов.
Тэдний үйл ажиллагааны үр дүнд " Киевийн дэглэмийн алан хядагч бүлэглэлүүд их хэмжээний хохирол амсан, хөөгдлөө" гэж тус яам онцолжээ.
Мэдэглэд дурдснаар зэвсэгт хүчний Баруун тойргийн армийн нисэх хүчин дайсан руу арван нэгэн цохилт, пуужингийн болон их бууны анги 77цохилт, хүнд галын системээр хоёр цохилт өгсөн байна.
Украины талаас 30 гаруй байлдагч амиа алдсанаас гадна байлдааны дөрвөн хуягт машин, Град о пуужин харвагч (MLRS) байлдааны машин, нэг пикап машин устгагдсан байна.
Белгород мужийн эрх баригчид Украины Харьков мужтай хиллэдэг хилээс таван километрийн зайд орших Шебекино хотыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.