Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Зарим замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах нь

Дулааны шугамыг засаж, шинэчилж буйтай холбоотойгоор зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөж буй юм. Энэ хүрээнд өчигдөр шөнөөс эхлэн нөгөөдрийн08.00 цаг хүртэл эл уулзварыг хэсэгчлэн хаах гэнэ. Мөн тус дүүргийн IV хороо, Х хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөх бөгөөд энэ сарын 20-ны 08.00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах аж. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөж, энэ сарын 23 хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ
2024-07-17

Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас иргэдэд нээлттэй болгоно

Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас эхлэн ирэх сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй болгоно. Иргэд 06.00-23.00 цагт уг хүрээлэнд очих боломжтой. Түүнчлэн 16 дугаар хаалгаар нь үнэ төлбөргүй дотогш нэвтрэх юм. Тэнд дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой гэнэ. Мөн ариун цэврийн өрөөг нь ашиглаж болох аж. Иргэд дотор талбайд тамхи татахгүй, хог хаяхгүй байхыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэн уриаллаа.
2024-07-17

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа

Ээрмэлийн гудамжны авто зам ашиглалтад орсноор өглөө, оройн оргил ачааллын
2024-07-16

30-60 жил болсон дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ

Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам
2024-07-16

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулна

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулна.
2024-07-15

Төв талбайд “Учиртай гурван толгой” дуурийг толилууллаа

“Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллаж байгаа
2024-07-12

Долоон чиглэлд автобусаар үнэгүй үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, 07:00-21:00 цагийн хооронд дараах чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх юм.
2024-07-11

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх замыг шинэчлэв

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
2024-07-08

Бөөрөлжүүтийн цахилгаан станц аравдугаар сард ашиглалтад орно

Нийслэлээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулснаар эхний I блок аравдугаар сард ашиглалтад орох нөхцөл бүрдэв. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.
2024-07-08

Хасбаатарын гудамжид хэсэгчилсэн засвар хийж байна

Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар хийж байна.
2024-07-07

15 чиглэлд 30 морьт эргүүл ажиллаж байна

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг нийслэлийн гудамж, талбайд ажиллуулж байна. Одоогоор төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагч ажиллаж буй гэнэ
2024-07-05

Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй.
2024-07-05

“Чингис хаан” нисэх буудал руу автобус явуулж эхлэв

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс автобус явуулж эхэллээ. Тухайлбал, Ч:19 дугаарын автобус “Чингис хаан” нисэх буудлаас Сүхбаатарын талбай хүрэх юм байна. Харин Ч:20 дугаарынх нь “Буянт-Ухаа” спорт цогцолбороос нисэх буудал хүртэл зорчигчдыг тээвэрлэх аж. Эдгээр нийтийн тээвэр нь 06.20- 22.30 цагт иргэдэд үйлчлэх нь. Том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих юм байна.
2024-07-05

“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулав

Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн. “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.
2024-07-05

Гурван цэцэрлэгийн талбайд 2600 гаруй мод тарьжээ

“Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжих сан” Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах ажлуудыг хийж эхэлжээ. Тус дүүрэг дэх 43, 224, 327 дугаар цэцэрлэгийн ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 10 гаруй төрлийн 2600 гаруй мод тарьж, усалгаа, арчилгааны багаж хэрэгслээр хангасан байна. Түүнчлэн Чингэлтэй, Хоймор хайрхны 2.9 га талбайд дөрвөн төрлийн 700 мод, бут тарьж, усалгааны систем суурилуулахаар ажиллаж байгаа гэнэ.
2024-07-05

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын авто замыг 2024 оны долдугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас энэ сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Улмаар тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.
2024-07-05

80 хувь нь ногоон байгууламжтай,олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд 10.2 га талбайг олон улсын жишигт нийцүүлэн “РиоТинто” компанийнхан тохижуулсан юм. 80 хувь нь ногоон байгууламж бүхий эл цэцэрлэгт хүрээлэн өчигдөр олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Хүрээлэнд очиход үүд хэсгийн замыг засаж дуусаагүй байв. Хаана, юу байгааг замын хажууд байрлуулсан самбараас төвөггүй мэдэж болно. Цааш явахад тоглоомын талбай тааралдлаа. Тэндэлс асгаж, хиймэл зүлгээр орчныг нь тохижуулжээ. Ингэснээр хүүхэд унасан ч гэмтэж бэртэх нь бага. Тоглоомын талбайн ойролцоох модны сүүдэрт хүмүүс үдийн цайгаа зооглож байлаа. Зарим эцэг, эх хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож ч харагдана. 
2024-07-04