Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг нийслэлийн гудамж, талбайд ажиллуулж байна. Одоогоор төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагч ажиллаж буй гэнэ. Түүнчлэн морьт эргүүл нь иргэдийн дуудлагын дагуу тээврийн хэрэгсэл болон явган зорчих боломжгүй гудамж, талбай, голын ай сав газарт цаг алдалгүй хүрч ажиллах боломжтойгоороо давуу талтай юм.
Бэлтгэсэн У.Цэцэг