Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын удирдах албан тушаалтанд хариуцлага тооцлоо
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 536 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 367 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-12-13
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Интерполын Ерөнхий ассамблейд оролцож, санал бодлоо илэрхийлжээ
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райсийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий ассамблейн 91 дүгээр чуулга уулзалт, Интерпол үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
2023-12-12
Хүний эрхийн өдөр тохиож байна
Өнөөдөр Хүний эрхийн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган өчигдөр Төрийн ордонд болсон.
2023-12-10
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтын байдлыг сайжруулах, сэргээн сайжруулах, засвар, техникийн үйлчилгээг зохион байгуулах, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд техникийн шинэчлэлтийг хийх, орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан зарим нэр төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлнэ.
2023-12-09
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнг нээв
Монголын Эмнести Интернэшнл, Шогч бийр холбоо хамтран ХЭТТ-ын 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө V” үзэсгэлэнгээ гаргалаа. Хүн бүр эрхээ мэдэн бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг 5 дахь жилдээ дэлгэж байна.
2023-12-09
Цэргүүд Говийн байгаль, түүхийн музейгээр аялжээ
БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэж сонирхож говь нутгаас олдсон эртний олдворууд болон эх түүхээрээ бахархан нэгэн өдрийг өнгөрүүлэв.
2023-12-08
УЕПГ: Ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8 хэргийг хянан үзэв
Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 307 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1017 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
2023-12-08
Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг сунгах нь
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-12-08
Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон гэх хэргийг шүүх рүү шилжүүлээгүй байна
Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид хууль бусаар газар олгосон асуудал ил болсон. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Засгийн газарт үүрэг болгосон. Тэгвэл УЕПГ-аас "Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн бөгөөд одоо хянаж байна. Хараахан шүүх рүү шилжүүлсэн шийдвэр гараагүй байна" гэлээ.
2023-12-08