Амралтын өдөр зохион байгуулдаг бүх үйл ажиллагаа ажилтнуудад таагүй санагддаг
Хүний нөөцийн “Эйч Ар консалтинг фирм” компанийнхан фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан иргэдээс нэгэн бичил судалгаа авсан нь тун сонирхолтой үр дүн харуулсан байна. Тус компанийнхан “Байгууллагаас зохион байгуулдаг ямар үйл ажиллагаа таагүй санагддаг вэ” гэсэн ганцхан асуултыг иргэдэд тавьжээ. Уг асуултад 2108 хүн хариулсан аж. Оролцогчдын өгсөн хариултыг нэгтгэн дүгнээд, дараах таван үйл ажиллагаанд ажилтнууд таагүй ханддаг гэсэн “онош” тогтоосон гэнэ.
2024-04-03
Олон улсын аялал жуулчлалын Залуучуудын чуулган зохион байгуулна
БОАЖЯ, Аялалжуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ сарын 15-21-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нэгдсэн арга хэмжээг “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах чуулганаар нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, зочлох үйлчилгээний газрууд, тур оператор компаниудад зориулсан салбар хуралдаанаар үргэлжлүүлэх нь. Гурав дахь өдөр нь 21 аймгийнханд Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах өдөрлөг, зургаа дахид нь Олон улсын аялал жуулчлалын залуучуудын чуулга уулзалт хийхээр товложээ. Түүнлэн өдгөө манай улсын зорилтот зах зээл болоод буй Япон, Солонгос, Хятад, Оросоос жуулчин хүлээж авдаг аяллын компанийнхныг хамруулсан үйл ажиллагаануудыг ч зохион байгуулах гэнэ.
2024-04-03
Гамшиг, аюулт үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар санамж бичиг байгуулав
Мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд үнэн бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, подкаст, контент мэдээ, нэвтрүүлгийг түргэн шуурхай дамжуулж хамтран ажиллах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-04-03
Л.Номин “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн анхны эмэгтэй нисгэгч боллоо
МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
2024-04-01