УИХ-д олон нам орох “хаалга”-ыг нээсэн үү
...Нөгөө талаас дөрвөн хувийн босго давсан нам бүр УИХ-д суудалтай болно гэсэн үг бас биш. Нам, эвслүүд нийт тойргийн талаас илүүд нь нэр дэвшигчээ “илгээх” шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ гэсэн үг...
2023-06-19
Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэхэд бэлэн болжээ
Бас Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн аж. Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ.
2023-06-19
Сөрөг хүчний орон зай эзэнтэй болох уу
Тухайн үед ардчиллын салхийг сэвэлзүүлж, хувьсгал эхлүүлэн үр дүнд хүргэсэн залуус өнөөдөр Монгол Улс буцаад албан бусаар нэг намын тогтолцоотой болчихно гэж зүүдлээгүй биз ээ. Улс төр судлаачид нэг намын тогтолцоотой болж буйг сануулсаар байна. Гуравдагч хүчин бэлгэдэл төдий байсаар 30 жил улирч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж явсан АН “түүх” болон үлджээ.
2023-06-16
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна
Хяналтын сонсголд оролцох иргэд зургадугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагаас өмнө бүртгүүлэх ёстой гэнэ. Ингэхдээ хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн иргэдийг нэрсийг хуудаст байршуулах аж.
2023-06-15
Үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцуулав
Инфляц өнгөрсөн оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрч, аажмаар буурч буйг онцолжээ. Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт багассан болон дэлхийн зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж үзэж буй аж.
2023-06-15
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
2023-06-14
Сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна
Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийн зорилго чиглэл, хамрах хүрээг, шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, сонгон шалгаруулалт хийх, санхүүжилт хийх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгох
2023-06-14
“Хүйсийн квотыг 40 хувиар тогтоовол УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 25 хувьд хүргэх боломжтой”
Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй төлөөллийг хангахыг шаардсан эмэгтэйчүүд өчигдөр Төрийн ордны гадаа цугларч, хууль тогтоогчдын заримд нь захидал атгуулав. Мөн оролцоо, төлөөллөө өсгөхийг хүсэж байгаа тэдэнтэй зорилго нэгтэй зарим нь Төрийн ордонд жендерийн эрх тэгш байдлыг хангасан улс орон тогтвортой хөгжиж чадна хэмээн шийдвэр гаргагчдыг “ухуулж” суулаа. Тэд эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл болон боловсролын салбар дахь жендерийн эрх тэгш байдал, жендерт суурилсан хүчирхийлэл, хүний эрхийн талаар Монголд төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар ярилцсан юм.
2023-06-14
МАН: Хүйсийн квот 30 хувь байх нь зүйтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв. Тэд тодотголын төслийг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
2023-06-13
Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг тэмдэглэлээ
Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа Ховд аймгийн Булган сумд өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон аймаг, сумын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах нь ойн баярын зорилго байв.
2023-06-12
Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Цогц хөгжлийн үндэсний төвөөс "126" ТОО БА ЧАНАР - Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Г.Туяагэрэл "Парламентын институтийн төлөөлөх чадвар, чадамж", Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ.
2023-06-09