Оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө АНУ-ын Шинэ Орлеан хотод гудамжинд олноор цугларсан хүмүүсийг машинаар дайрсан хэрэг харчээ.
Халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 35 хүн гэмтэж бэртсэн байна.
Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр, хэргийн сэжигтэн АНУ-ын иргэн 42 настай Шамсуддин Жаббар гэгч, АНУ-ын армийн ахмад дайчин байжээ.
Гэмт этгээдийн унаж явсан машинаас "Исламын улс" бүлэглэлийн туг олдсон бөгөөд халдлагыг “терроризмын шинжтэй үйлдэл” гэж үзэн шалгаж байгаа хэмээн мэдээнд дурджээ.
Сэжигтэн халдлагыг ганцаараа үйлдээгүй байх магадлалтай гэж мөрдөгчид таамаглаж байна. Түүний автомашин дотроос болон бусад газраас тэсрэх төхөөргүүд олдсон байна.
Нью Орлеан хотын Цагдаагийн газрын төлөөлөгч Энн Киркпатрик хэлэхдээ, машинаар дайрсан явдал санаатай байсан бөгөөд сэжигтэн "аль болох олон хүнийг хохироохыг оролдсон" гэжээ.