2024 онд “Turkish Airlines”-ийн хэд хэдэн нислэгээр зорчиж байсан зорчигчид тус компанийн онгоц бясаатай байна гэж гомдоллох болсон тухай “New York Times” мэдээлэв.
Хэвлэлд бичиж буйгаар, эхний гомдол өнгөрсөн оны гуравдугаар сард Йоханнесбург-Истанбул чиглэлийн нислэгийн үеэр гарчээ.
Аравдугаар сард Истанбул-Сан Франциско чиглэлийн нислэгийн үеэр зорчигчид бясаагы тухай мэдээлсэн байна.
Дараа нь бясаанууд "таазнаас зорчигчид дээр унаж, суудлаа солиход хүргэсэн" гэж мэдэгджээ. Энэ явдлаас хойш гурван долоо хоногийн дараа тус агаарын тээврийн компанийн үйлчлүүлэгчид Вашингтоноос Истанбул руу нисэх үеэрээ бясаатай дайтсан байна.
Нийтлэлд тэмдэглэснээр, Turkish Airlines хохирсон зорчигчдод нөхөн төлбөр олгох янз бүрийн хувилбаруудыг санал болгосон ч ойролцоогоор 400 онгоцоор 300 гаруй чиглэлд нислэг үйлддэг тус компани дээрх нөхцөл байдлын талаар тайлбар хийхээс татгалзсан байна.
Мэргэжилтнүүдийн хэлсэнээр агаарын хөлгийг бясаа болон бусад шавьжнаас бүрэн ангижруулахад 2-5 хоног шаардлагатай бөгөөд алдагдсан орлого, цэвэрлэгээний зардлыг тооцвол агаарын тээврийн компани 75,000-аас 125,000 доллар зарцуулна.