Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ

Ашигт малтмалын лиценз, газар олголтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ.
2024-05-31

Монгол, Унгар Улсууд парламентын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Унгар Улсад албан айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шухтай 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
2024-05-30

Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дууджээ

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэж байна.
2024-05-29

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.29) болж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2024-05-29

Гадаадад суугаа 2459 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ ил хоёр дахь удаагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нөхцөлд л тэд улс төрийн сонголтоо хийх боломжтой болдог юм. Ингэхдээ зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын нэр сонгоно.
2024-05-29

ҮАГ-ын орон тоог 585 болгож нэмлээ

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь байнгын хорооны тогтоолын төсөл юм. Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав энэ талаар танилцуулсан.
2024-05-29

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах хуулийн төсөл өргөн барив

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.
2024-05-28

"Монгол, Италийн харилцаа эртнээс улбаатай бөгөөд үүнийг улам бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал"

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимд ажлын айлчлал хийж, тус танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Фабрицио Касталдитай уулзлаа.
2024-05-27

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт,
2024-05-24

Олон улсын 250 ажиглагч УИХ-ын сонгуулиар ажиллах нь

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас ИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо байгуулж, Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээжээ. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин сайд Женнифер Браш удирдах аж. үүнчлэн тэргүүн дэд даргаар Ранко Вучэвик (Серби), улс төрийн шинжээчээр Жулиа Манчин (Унгар), хуулийн шинжээчээр Мариана Скопа (Грек), Ваня Ангуэлова (Богар), хэвлэл мэдээллийн шинжээчээр Иван Годарски (Словак) нар ажиллах гэнэ. 
2024-05-24

УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа.
2024-05-23

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулна

Товыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна.
2024-05-21

Загвар байр ажиллуулж, саналын хуудсыг танилцуулав

Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баярт Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, “хар машин”-д уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг сонирхох боломж бүрдүүлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Иймд сонгогчид саналын хоёр хуудас бөглөн, төхөөрөмжид уншуулах учиртай. Туршилтын саналын хуудасны нэгэнд пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэр болох нам, эвслүүдийн нэрийг жагсаан бичсэн байна
2024-05-20

2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Засгийн газраас  2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2024-05-18

Хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах зохиуулалтыг тусгажээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан байна. Ингэснээр үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх аж.
2024-05-17

Нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт орон сууц олгох хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-05-17

Бие даагчид мөрийн хөтөлбөрөө засаж хүргүүлэв

УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн 77 хүний наймынх нь материалд засвар хийлгэхээр буцаасан байсан. Тэгвэл тэдний мөрийн хөтөлбөртөө засвар хийж, хуульд нийцүүлэх хугацаа өчигдөр дуусгавар болов. Манай сонины дугаар шилжих мөчид долоон бие даагч мөрийн хөтөлбөрөө ҮАГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу засаж, дахин хүргүүлсэн байлаа. ҮАГ-аас тэдний материалыг хянаад энэ сарын 26-наас өмнө СЕХ-нд хүргүүлэх юм. 
2024-05-15

УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стефэн Каргбо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
2024-05-15