Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

СОНСГОЛ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль огт хэрэгждэггүй

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголын хоёр дахь өдөр Аймаг, нийслэлийн засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэж байна.
2024-05-30

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголд 114 гэрч дууджээ

Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэнэ.  Энэхүү сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх асуудалтай холбогдуулан 30 гэрчийг дуудсан байна.
2024-05-30

Жилд 20 сая тонн нүүрс ачих боломжтой “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орлоо

Бүрэн автомат ажиллагаатай, галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орлоо.
2024-05-28

320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
2024-05-28

Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн нэгдсэн төв ашиглалтад орлоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хянан баталгаажуулах, магадлуулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хүлээлгэн өгөх ажлыг төмөр замын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иар гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээг 2021 онд байгуулжээ.
2024-05-27

БНХАУ 450-500 сая тонн нүүрс импортлохоор төсөөлжээ

БНХАУ-д 2024 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр тус улсын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагыг танилцуулсан. Танилцуулгад БНХАУ нийт 450-500 сая тонн нүүрсийг импортлохоор төсөөлснөө онцлов. Үүнээс нийт 108 сая тонн коксжих нүүрсийг импортолж, 55-60 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улсаас импортлох төлөвлөгөөтэй гэдгээ дурджээ.
2024-05-24

АМНАТ-ийн орлогоос 1.8 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхайн салбараас нийт 1.8 их наяд төгрөгийг АМНАТ-ын орлогоос, 1.7 их наяд төгрөгийг ААНОАТ-ын орлогоос төсөвт төвлөрүүлжээ. НӨАТ-ын орлого 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өсөв.
2024-05-24

Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлжээ

Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд бий. 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх  илрүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
2024-05-24

Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад даалгалаа.
2024-05-22

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв" нь жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай гэв

"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлэв.
2024-05-20

Зэсийн үнэ тонн нь 10.6 мянган ам.доллар давлаа

Зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх хүлээлт нэмэгдсэнээр зэсийн үнэ өсөж, рекорд тогтоов.
2024-05-20

19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 10.4 тэрбумаар худалджээ

2024 оны тавдугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 265 511 869 төгрөгийн үнийн дүн бүхий 955 992 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсжээ.
2024-05-15

Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэв

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ.  Тус төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдэв.
2024-05-12

“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж,
2024-05-10

Хуримтлалын сангийн данс нээгдлээ

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсний 3520 нь орон нутагт, үлдсэн 16 531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
2024-05-09

С.Наранцогт: 2023 онд ашигтай ажилласан компаниудаас 34 хувийг хуримтлуулсан

Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудыг тодруулж өгсөн. Мөн эзэмшигчтэй холбоотой асуудалд нэг зохиуцуулалтыг оруулсан.
2024-05-01

МХБ-ээр 3000 тонн зэсийн баяжмал арилжжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.  
2024-04-30

“Оюу толгой” ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл найман хувиар өсөв

“Оюу толгой” ХХК-аас 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Дээрх хугацаанд гүний уурхайн олборлолт нэмэгдэж, зэсийн үйлдвэрлэл найман хувиар өсжээ.
2024-04-26