Батноров-Норовлин чиглэлийн 50 км авто зам ашиглалтад орлоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ зорилт дэвшүүлж, авто замын салбарт долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
2024-06-25
Зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна
Монгол Улсын Засгийн газраас 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон. Тус зорилтыг хөгжүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
2024-06-20
Монгол Улс эрчим хүчний шилжилтийн индексээр сүүл мушгилаа
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрчим хүчний шилжилтийн индексийн тайланг 14 дэх жилдээ гаргалаа. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайланд хамруулсан 120 улсаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт буюу жагсаалтын 116 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос таван байр ухарсан үзүүлэлт боллоо.
2024-06-20
Элчин сайд Чой Жин-Вон төмөр зам, агаарын тээврийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024-06-11
45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар зургадугаар сарын 5-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн баталлаа.
2024-06-08
Дорнод аймагт 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орууллаа
Дорнод аймгийн төв Чойбалсанд улсын хэмжээнд гуравдугаарт орох буюу 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн станц ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний дутагдлаа Сүхбаатар аймгийн станцаас нөхөж байжээ. Улмаар Монгол Улсын болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон аж. Уг төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын ТВЕА компани ажилласан юм байна.
2024-06-07
20 гүүрэнд ашиглалтын түвшин тогтоох үзлэг хийв
2024 онд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улаангом-Боршоо боомт чиглэлийн 20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг, судалгааг гүйцэтгэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн төв мэдээлэв.
2024-05-23
Судалгаа-үйлдвэрлэл-инновацийн дэд бүтцийг хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргажээ.
2024-05-16