"Нүүдэлчин" дэлхийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулж байна.
Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд нүүдэллэн ирсэн 21 аймаг тус бүр өөрсдийн өв соёлыг харуулсан 3 төрлийн өргөө гэрийг барьсан тул та бүхэн зочлон ирж танилцаарай. Аймаг бүр үндэсний үнэт өв болох Монгол гэрээ тохижуулан засаж, биет бус өвөө түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгдлээ. Та бүхэн энэхүү өргөөнүүдээр зочлон, үндэсний соёлын биет бус өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээгээрэй.