“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дижитал технологид шилжүүлэх, био гэмтэл, эрсдэл, түүнээс хамгаалах арга зам” сургалтыг “Чингис хаан” үндэсний музей болон БНСУ-ын Гунжигийн их сургуулийнхан хамтран өчигдөр зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд соёлын өвийг хамгаалахын утга учир, хадгалах зохистой орчин болон гэмтээхээс хамгаалах IPM системийг танилцуулсан юм. Мөн салбарын мэргэжилтнүүд соёлын өвийг дижитал технологиор дамжуулан тайлбарлах, сэргээн засварлах тухай сургалт явуулж, санал солилцжээ. “Чингис хаан” үндэсний музей, БНСУ-ын Гунжигийн их сургууль хамтран зохион байгуулсан уг сургалтад ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол банк, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Тэд соёлын өвийн дижитал баримтжуулалтын талаар хичээл үзсэн байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн