“Нүүдэлчин” соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлдирэх сарын 16-18-ндболно. Уг наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм. Өв соёлоо жуулчдад болон залуу үеийнхэндээ танилцуулах, уламжлуулахаар эл фестивалийг жил бүр уламжлал болгон хийж байгаа. Мал маллах арга ухаан, эсгий урлал, зүү ороох, уламжлалт тоглоом наадгай зэргийг энэфестивалиар танилцуулдаг. Ингэхдээ өв соёлоо хадгалж үлдэхээр хичээж буй өв тээгчдийг оролцуулдгаараа онцлогтой. Нүүдэллэхүйн ёс, монголчуудюуг, яагаадцээрлэдэг болохыг ч тэндээс мэдэж болно. Ардын язгуур урлагаар өнгө төрхөө бүрдүүлсэн эл фестиваль нь нүүдэлчдийн ажамьдралыг олон улсадтаниулах нүүр царай болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Бэлтгэсэн А.Үүл