“Үдшийн музей 2024”-ийг энэ сарын 8-ны 20.00-00.00 цагт үзэгчдийн хүртээл болгоно. Чойжин ламын сүм музейгээс 13 дахь удаагаа зохион байгуулж буй эл арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, биет ба биет бус өвийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулах, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. Мөн музейн хосгүй үнэт бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Бурхдын чуулган” үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн сонирхолтой хөтөлбөр багтсаныг зохион байгуулагчид онцоллоо.
“Үдшийн музей 2024”-ийг зорин очсоноор уламжлалт цагаан идээ, ундааны дээжээс хүртэн, музейн ногоон байгууламжид нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой гэнэ.
Бэлтгэсэн У.Сүрэн