“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр өмнөхжилүүдийнадилаарОчирваанийн тахилга болохоос гадна урлагийн тоглолт, гурван насны хурдан морины уралдаан, 256 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулах юм.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон ёслол билээ.
Бэлтгэсэн У.Сүрэн