Үндэсний их баяр наадмын нээлтэд 3D тайз ашиглан, задгай шоу үзүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ удаагийн наадмын нээлтэд нийт 2.9 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна.
Наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ “Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага дор залуу уран бүтээлчид нэгдэж буй. Бид дэвшилтэт технологи ашиглан бүрэн автомат 3D театрын тусламжтай хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна. Бүрэн автомат 3D тайз нь үзэгчдэд илүү сонирхолтой, бодит мэт мэдрэмж төрүүлнэ. Жил бүрийн наадмын нээлтийн зохиомж гар ажиллагаа ихтэй байсан. Харин энэ удаа бүрэн автомат тайз засаж, сүүлийн үеийн бөмбөгөр дэлгэцээр графикчдын бэлтгэсэн зохиомжийн дагуу зургаан бүлэг хэсгийг үзэгчдийн хүртээл болгоно. Энэ нь хөгжимт жүжгийн зохиолоор эртний түүхийг одоогийн амьдралын хэв маягтай хослуулан зохиомжилсон гэсэн үг” хэмээв.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн