“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-ыг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 2 хүртэл зохион байгуулна.
Энэхүү наадам нь гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилготой үндэсний хэмжээний томоохон уралдаан юм. Түүнчлэн тус наадмын хүрээнд иргэдэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл олгох юм байна. Мөн гар урлалаар дамжуулан өв соёлоо олон улсад сурталчлан таниулах гэнэ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй эл наадамд бүх төрлийн гар урлаачид нас, хүйс харгалзахгүйгээр хөдрөг, зүймэл эсгий, сүлжмэл, хүүхэлдэй урлан оролцох боломжтой аж. Өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд дэлгээгүй, бусад ижил төрлийн үзэсгэлэнд оролцоогүй сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн бүтээлээрээ оролцох шаардлагыг зохион байгуулагчдаас тавьж буй.
Бэлтгэсэн У.Сүрэн