Соёлын өвийн үндэсний төв, Монгол Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хамтын ажиллагааны агентлаг (ТИКА)-тай хамтран Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших Хүн чулуун хөшөөг сэргээн засварлаж байна. Улс, аймаг, сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад батлагдсан Түрэгийн үеийн эвдрэл гэмтэлтэй хүн чулуун хөшөөг цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн завсарлах, дүрс бичлэг, гэрэл зургаар баримтжуулах, бүртгэл, мэдээллийн санг баяжуулах ажил эхэллээ.
2024 оны зургадугаар сарын 14-27-ны хугацаанд Ихтамир сумын (Алтан сандал уулын цогцолбор дурсгал), Цахир сумын (Годрон толгойн хүн чулуун хөшөө), Жаргалант сумын (Хоолтын хүн чулуун хөшөө), Эрдэнэмандал сумын ( Их Хануйн цогцолбор дурсгал), Хайрхан сумын ( Эмээл толгойн хүн чулуун хөшөө) нутагт хээрийн судалгааны баг ажиллаж байна.