Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Аваргуудын лигийн Азийн бүсийн тэмцээнд Монголын багууд оролцох боломжтой болсныг албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн жилийн дээд лигийн аварга “Хасын хүлгүүд”, мөнгөн медальт “Бишрэлт металл” багийнхан финалын шатанд өрсөлдөх хоёр эрхийн төлөө тоглох нь. Тэд Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонезийн шигшээтэй өрсөлдөх юм. Найман баг хоёр хэсэгт хуваагдаж, нэг нь хэсэгтээ нийт зургаан удаа тоглоно. Манай багууд гурван удаа зочлон тоглолт хийж, өрсөлдөгчдөө ирэх тавдугаар сарын 9-14-нд эх орондоо хүлээн авах аж. Өнгөрсөн жилээс Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лиг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “BCL Asia”-д оролцсон юм. Үндэсний дээд лигийн багууд Ази тивд өрнөдөг “BCL Asia”, EASL гэсэн топ хоёр лигт өрсөлддөг боллоо.