Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” гол Голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 13.58 цагт хүлээн авсан аж.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14.34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.