Сошиалд 37 сая дагагчтай дэлхийн од контент бүтээгч Нусейр Ясин буюу Нас Дэйли Монголд өнгөрсөн наймдугаар сард ирсэн. Тэгвэл тэрбээр 2024 оны гэрээндээ үргэлжлүүлэн зуржээ. Нас Дэйлигээс гадна манай улсад энэ жил улирал тутамд инфлюенсерүүд буюу нөлөөлөгч нар ирнэ. Тэд өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилж, нохой чарга, "Нэг жуулчинд - нэг хонь", өвлийн спорт зэргийг сурвалжлах юм.
100 гаруй сая дагагчтай хоёр солонгос, нэг япон, нэг хонгконг гээд эхний дөрвөн инфлюенсер энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо бууна.