Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баяртай холбогдуулан МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн уриалгаар Монголын нийт лам хуврагууд нэгдэж “Асралын аян“ нийгэм хүмүүнлэгийн аяныг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
Энэ удаагийн “Асралын аян 5” хүмүүнлэгийн аяны хүрээнд:
1. БГД-ийн хүүхдийн эмнэлэг
2. Эх нялхас амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг
3. БЗД -ийн цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасаг,
4. Улсын 1 дүгээр эмнэлгийн уушги харшлийн төв
5. Сүхбаатар дүүрэг хүүхдийн эмнэлэг
6. Улсын 2 дугаар эмнэлэг хүүхдийн тасаг
7. ЧД-ийн хүүхдийн эмнэлэг
8. Цэргийн төв эмнэлэг яаралтай тасаг,
9. Эх нялхас дутуу нярай хүүхдийн тасаг
10. Улсын 3 дугаар эмнэлэг зүрхний тасаг
11. Гэмтэл согог судлалын үндэсний төв
зэрэг эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тэрэг, хүчил төрөгчийн аппарат, судас тодруулагч аппарат гэх мэт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.