Монгол дохионы хэлний хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр ХБХХЕГ-т боллоо. Хэлэлцүүлэгт ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, ХШҮГ-ын дарга Л.Батмөнх, албан хаагчид, СЗСҮТ, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирал Б.Алтмаа, багш нар оролцож хуулийн төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол дохионы хэлний хууль боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасүрэн, үзэл баримтлалыг БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөх Б.Юмжирдулам танилцуулсан бол асуулт, хариултыг Техникийн хуульч Ц.Минжин удирдан явууллаа.
Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, Монгол дохионы хэлийг хэрэглэх, зайлшгүй хэрэглэх байгууллага, хэлмэрч орчуулагчийн эрх үүрэг, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд, хувь хүний эрх үүрэг, бусад зүйл гэсэн нийт 6 бүлэгтэй байна гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.