Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд Орхон аймгийн зарим айл өрхүүдийн бяцхан багачуудад шинэ жилийн бэлэг илгээлээ. Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид Баян-Өндөр сумын Говил багийн айл өрхийн бяцхан багачуудад гитартай дуу дуулж, хамтдаа зургаа татуулж, гарын бэлэг гардуулсан нь иргэдийн талархлыг ихэд хүлээсэн юм.
Бяцхан хүүхдүүдийг төлөөлж Цэцэглэн охин сэтгэгдлээ хуваалцахдаа “Сайхан дурсамж хамгийн гоё. Өвлийн өвгөн, цасан охин, алиалагчийн дүрээр цэргийн ах нарыг харсандаа баярлаж байна. Бэлэг өгсөн та нарт баярлалаа” гэсэн юм.
Хошууч Э.АРИУНТУЯА