Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал юм. Иймд 2011 оноос тогтоол гарч арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдөр болгон зарлаж, бүх нийтээр амрах болсон. Энэ өдөр автомашины тэгш, сондгойгоор зорчих журам үйлчлэхгүй ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал нэмэгддэг тул тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгажээ.
Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хязгаарлалттай өдрүүдэд улсын дугаар нь тэгш, сондгойгоор төгссөн тээврийн хэрэгслүүд тус бүр 16 өдөр хөдөлгөөнд оролцох юм.