Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 03.10 цагт хүлээн авсан аж.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голын мөсөнд цөмөрсөн суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.