Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн Ж.Алтанцэцэг нь энэ оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 16.00 цагийн орчимд гэрээсээ явган бог малаас үлдсэн 3 ишгээ авчрах зорилгоор яваад сураггүй болсон” гэх мэдээллийг 12 дугаар сарын 16-ны 21.20 цагт хилийн салбарын хилчдэд мэдэгдсэж аж.
Улмаар Хилийн цэргийн 0264 дүгээр салбарын хошууч Б.Энхбат, ахлах ахлагч Ц.Ууганбаатар, дэд ахлагч Н.Цогбадрал, дэд ахлагч М.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Шивээт уул нэртэй газар гэрээсээ 17 км-т төөрч осголтын байдалтай байсныг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03.05 цагт олж илрүүлэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ