Наранбулаг сумын улиртын хамар гэх газар зэрлэг амьтны дайралтад өртөж эндсэн идэрхэн “цоохор ирвэс” анхны анатоми бүтэцтэй үзмэр болж увс аймгийн музейд байршлаа.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр Увс аймгийн музейд орчин үеийн дижитал технологи ашиглан бодит орчинд очсон мэт мэдрэмж авч болох Цаст уулын эзэн виртуал танхимтай боллоо. Тус танхимд виртуал ертөнцөөр аялахаас гадна нэн ховор цоохор ирвэсийн буюу анхны анотоми бүтэцтэй үзмэр тавигджээ.