Зэвсэгт хүчний 167 дугаар анги нь Өмнөговь аймгийн Төв номын сантай хамтран хугацаат цэргийн алба хаагчдын оюуны хэрэгцээнд зориулан улирал бүр "Явуулын номын сан", "Номтой нөхөрлөе" аяныг зохион байгуулдаг билээ.
Энэ уламжлалын дагуу тус номын сангийнхан уран зохиолын болон түүх, танин мэдэхүйн ном бүтээлүүдийг хугацаат цэргийн алба хаагчдын захиалгаар авчирч "Хэн олон ном унших вэ" болзолт уралдааныг эхлүүлэв.
Энэ нь дайчдын номтой нөхөрлөх дадлыг хэвшүүлэх зорилготой бөгөөд үр дүнг нь 2024 оны 09 дүгээр сард дүгнэх юм. Болзолт уралдаан болоод ном уншихын ач тус, арга барилын талаар тус номын сангийн номын санч М.Сувданцэцэг яриа таниулга хийсэн ба энэ үеэр "Монгол үндэсний бичгийг хэн сайн мэдэх вэ" тэмцээн зохион байгуулсан юм.
Тэмцээнд 15 хугацаат цэргийн алба хаагч оролцсоноос байлдагч Г.Мөнхсүлд, Э.Сайханбилэг, "Дараагийн хуудас" зохион бичлэгийн уралдаанд байлдагч А.Батхолбоо, Т.Үйтүмэн нар онжавуудаасаа тэргүүллээ.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА