Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэг Дорнод аймгийн Чойбалсан сумын III багийн иргэн Х.Наранболдоос “З.Анхзаяа энэ оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 11.30 цагт морьтой малаа хайх зорилгоор яваад сураггүй болсон” гэх мэдээллийг арванхоёрдугаар сарын 11-ний 21.00 цагт хилийн салбарын хилчдэд мэдэгджээ.
Улмаар Хилийн цэргийн 0103 дугаар салбарын ахлах ахлагч Х.Ганзориг, байлдагч Х.Нямгарав нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Улсын хилээс 10 километрийн зайд төөрч осголтын байдалтай байсанг олж илрүүлэн хилийн салбарт татаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.