Монголын аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Ай Ти Эм” олон улсын үзэсгэлэн, яармагийг энэ сарын 27-29-нд зохион байгуулах тов гаргаад буй. Үүнтэй зэрэгцээд Японд дэлхийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээнд тооцогддог экспо болох нь.
Токио хотод жил бүр зохион байгуулдаг ЖАТА олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь Ази тив рүү чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхэд, бизнесийн салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэнэ. Энэ сарын 26-29-нд болох 46 дахь удаагийн арга хэмжээнд манай улсын төрийн байгууллага, тур оператор компаниудын төлөөллөөс гадна Японы TBS телевизийн “Vivant” олон ангит кинонд тоглосон Б.Барслхагва тэргүүтэй монгол уран бүтээлчид оролцож, эх орноо сурталчлах нь.
Бэлтгэсэн: Н.Мишээл