Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг баталсантай холбогдуулан Батлан хамгаалах яамны Ёс зүйн дэд хороог байгуулж, ХШҮДАГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Н.Пүрэвдорж даргалан анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.
Энэхүү хуралдаанаар Батлан хамгаалах яамны "Ёс зүйн дэд хорооны ажиллах түр журам" болон тус дэд хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсанаас гадна яамны харьяа агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга /захирал/ захирагч нарт хүргүүлэх ажил үүргийн чиглэлийг тус тус хэлэлцэн батлав.