Ховд аймгийн Жаргалант суманд есдүгээр сарын 9-ний өдөр тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шөнийн 01:00-03:00 цагт аймгийн Онцгой комисс хуралдсан аж.
Халдвартай иргэний ойрын хавьтал болох долоон хүний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Хавьтлыг бүрэн олж тогтоосны дараа зайлшгүй шаардлагатай бол постод асуумж бөглөөд явах боломжтой гэдгийг мэдээллээ.
Тарваган тахлын халдвартай иргэн О-ийн нэгдүгээр хавьтал болох иргэдийн шинжилгээний эцсийн хариу өнөөдөр /2023.09.09/ орон нутгийн цагаар 18.00 цагт гарах юм байна.