эхийн хараа хяналт сул, эрсдэлт бүлэгт багтдаг, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг илрүүлэх хяналт шалгалтыг жил бүр явуулдаг. “Хүүхэд хамгаалал-2023” арга хэмжээний хүрээнд Сонгинохайрханы Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийнхэн дүүргийнхээ Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн сарын 21-нээс эхлэн хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг тандан судлах хяналт шалгалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд тус дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж буй 19 хүүхдийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан байна. Албаныхан Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтад хамруулж, дээрх зөрчлийг илрүүлсэн гэнэ. Тус дүүрэг энэ арга хэмжээг улирал тутам зохион байгуулдаг аж. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж буй, эсэхийг давхар шалгаж буй гэнэ.