Хилийн цэргийн 0257 дугаар ангийн шилдэг офицер шалгаруулах тэмцээнд эмэгтэй 5, эрэгтэй 12 офицер, нийт 17 офицер оролцлоо.
Тус тэмцээн нь галын бэлтгэл, биеийн тамирын норматив, гардан тулаан, онол, эрх зүйн мэдлэг, урлагийн үзүүлбэр зэрэг төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс Хилийн цэргийн 0304 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Б.Ганбүүрэг, Социологи, дүн шинжилгээний ахлах офицер, ахмад Д.Гэрэлтуяа нар тэргүүлж, ХХЕГ-т зохион байгуулагдах “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээний ll шатанд оролцох эрхээ авлаа.