Өмнөговь аймгийн төв талбайд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн "Говийн бүсийн сургалтын төв"-ийг түшиглэн зохион байгуулсан "Оюутан цэрэг"-ийн Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Энэ жил анх удаа тус аймагт зохион байгуулж буй сургалтад Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд хамрагдсан юм.
Энэ үеэр Цэдэнгийн Нацагням гуайтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Тэр бээр "Би улс эх орондоо 32 жил бүтээлч хөдөлмөрөө зориулсныг зэрэгцээ 9 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Миний отгон охин Тогтохбуяны хүү Сандаг маань Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежид суралцаж байгаад "Оюутан цэрэг"-т хамрагдсан юм. Зээ хүү маань цэргийн хэрэгт шамдан суралцаж, их зүйлийг сурсан гэдэгт итгэл төгс байна. Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа маш сайхан боллоо. Хүү маань бидэнд салааныхаа нөхдийн хамтаар жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлсэнд баярлаж суусан даа. Энэхүү сургалтыг сайн зохион байгуулсан захирагч, дарга нарт нь талархсанаа илэрхийлье" хэмээн онцлов.
Эх сурвалж: Хурандаа Б.Отгонбаяр