Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Юуны өмнө үерээр битгий улс төр хийгээч гэж хүсье. 3000 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж, эхнээсээ зарим нь гэдэсний халдварт өвчин тусаж байхад үүнийг улс төр болгож байгаад харамсаж байна” гэсэн юм.
Мөн үерийн эрсдэлтэй бүсэд буусан иргэдэд дүүрэг харгалзахгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг санал болгож байгааг хэлж байлаа. Түүнчлэн иргэдийг хариуцлагатай байж, үерийн аманд буухгүй байхыг хүссэн юм.