ҮСХ-ноос гаргасан 2023 оны эхний хагас жилийн тайланд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2.3 сая байгааг мэдээллээ. Монгол Улсын нийт хүн ам 3457548. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 66.5 хувь нь халамж, үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн үг. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтөд 971.9 тэрбум төгрөгийг олгожээ. Дээрх иргэдийн 51.2 хувь нь Хүүхдийн мөнгөн тэтгэмж, 12.6 хувь нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 9.5 хувь нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, үлдсэн нь 26.7 хувь нь бусад төрөлд орж байна.