Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноо авсан байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. 1989 оноос хойш жил тутам тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан” нь 64 улсын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн 4 хүчин зүйл, 20 дэд бүлэг, нийт 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн, хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа юм. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орох болсон.
Өмнөх жилүүдийн судалгаанаас үзэхэд:
- 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн
- 2018 оноос эхлэн тасралтгүй буурсан
- Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14-д
- Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 24 улсаас 22-д
- 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д тус тус эрэмбэлэгджээ.