“Монголын эдийн засгийн форум-2023” “Welcome to Mongolia“ уриан дор долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдана. Одоогийн байдлаар форумд 1,700 орчим оролцогч оролцох төлөвтэй байгаагаас 700 орчим нь хувийн хэвшил, ивээн тэтгэгч, эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн, 500-600 нь Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хөрөнгө оруулагч, 400 орчим хүмүүс нь төр засгийн төлөөлөл байх юм. Эдийн засгийн форумын үеэр Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол улсын гүйцэтгэх үүрэг, Бүс нутгийн худалдааны интеграцчлалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Монгол улс бүс нутгийн бизнесийн төв болох зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.