Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Гамма” агентлаг болон “Батзориг” сангийн хамтын санаачилгаар “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэрэл зургийн уралдаан зарласан билээ. Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа тавдугаар сарын 30-нд байсныг энэ сарын 16 хүртэл сунгажээ. Уг уралдааны зорилго нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийг оролцуулах юм. Тэмцээнд 18-34 насныхан оролцох боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттайгаар явагдах аж. Түүнчлэн шалгарсан гэрэл зургуудыг үзэсгэлэн болгон наймдугаар сарын 1-5-ны хооронд Чингис хааны музейд байршуулах юм.
Бэлтгэсэн: Д.Түвшин