Виртуал дугуйн УАШТ-ийг “Cтеппе арена”-д өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон ч зориулалтын танхим, дэлгэц, сүлжээ зэрэг хүчин зүйлээс шалтгаалж хойшлуулсан. Улмаар МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Олимпын хорооны танхимд анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээн 33 км-ийн зайн уралдаанаар эхэлж, 11 байгууллагын 34 тамирчин таван насны ангилалд өрсөлдөв. Тэднээс “Аттила” клубийн тамирчин, ОУХМ Б.Мягмарсүрэн 46.04 цагийн амжилтаар аварга болжээ. 16-18 насныхны ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин А.Дэлгэрдалай (48.16), мастер ангиллынхад (30-39 нас) “Road Mongolia” клубийн Б.Алтан-Оргил (52.47) түрүүлэв. Сонирхогчийнход Э.Батмөнгөн (53.53) алтан медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Солонго (59.16) түрүүлжээ.