Зохион байгуулагчид нь Азийн хөгжмийн таван том наадмын нэг болгохоор зорьж буй “амьд” хөгжмийн “Play time” наадам товлосон ёсоор энэ сарын 7-10-нд Гачууртад болно. Тасалбар нь 250 мянган төгрөгийн үнэтэй. Хүмүүс тасалбар нь хэдийн дууссан гэж ойлгоод, янз бүрийн шалтгаанаар явах боломжгүй болсноо хэлж, өөр хоорондоо тасалбар өгч, авч байгаа юм билээ. Гэсэн ч зохион байгуулагчид үүнийг зөв гэж үзэхгүй байгаа бөгөөд shoppy.mn-ээс худалдаж авахыг зөвлөж байна.
Эдүгээ 20 дахь жилдээ болж буй уг наадмын энэ жилийн уриа “Байгальдаа хайр зарлая”. Ногоон, тогтвортой хөгжил, залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор 60 000 орчим үзэгч нэгдэх нь. Наадмыг зохион байгуулах удирдлагын багт 10 гаруй хүн байх ч, арын албанд нийт 2500 залуу ажиллаж байгаа гэнэ. “Рио тинто” групп ногоон, тогтвортой хөгжлийн стратегийн түншээр хамтран ажиллаж буй юм.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал