Домогт “Aerosmith” хамтлагийн ахлагч Стивен Тайлер архины эмчилгээ хийлгэх шаардлагатай болсны улмаас тус хамтлаг Лас-Вегаст хийх тоглолтоо хойшлуулжээ. Энэ тухай хамтлагийн гишүүд Инстаграм хуудсаараа мэдэгдэв.
Тэдний бичсэнээр, Тайлер согтууруулах ундаа хэрэглэхгүй тал дээр олон жилийн турш ажилласан ч саяхан хөлний мэс засал хийлгэж, өвчин намдаах эм хэрэглэсний дараа тэрээр эргээд донтох болжээ. Тайлер эл хамаарлаасаа ангижрахын тулд сайн дураараа эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн байна.
Aerosmith-ийн гишүүд шүтэн бишрэгчиддээ төвөг учруулсандаа харамсаж байгаагаа илэрхийлээд үнэнч байж, дэмжиж байгаад нь талархал илэрхийлэв.
Aerosmith хамтлаг 1970 онд Бостонд байгуулагдсан. Энэ хугацаанд хамтлаг 15 цомог бичүүлсэн бөгөөд тэдгээрг нь 150 сая хувь борлогдсон байна.