Тавдугаар сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 131 дахь өдөр бөгөөд он дуусахад 234 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус хүйтэн байна. Салхитай сэрүүн өнжинө.
- Билгийн тооллын 10, буд гараг. Бага морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, морь, могой жилтнүүд биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Эрч хүч ихэснэ” хэмээх тааламжтай өдөр.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3107.00, зарах нь 3113,00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.80, зарах нь 40.50, харин юань авах нь 462.00, зарах нь 466.00, вон авах нь 2.44, зарах нь 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт "Ковид 19 цар тахал ба Хууль сахиулах ажиллагаа"сэдэвт мониторингийн тайлан танилцуулах хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хүрээлэн.
- 11:30 цагт “Монголдоо сайхан амьдаръя ажлаа хий” хөдөлгөөний залуучуудаас Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл заалт бүхий 270 шаардлагын хэрэгжилтийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байгаа төлөөлөгчид эдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Вьетнам улсад Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Энэтхэгт Техник технологийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 2013 онд Турк улсад болсон бөмбөгдөлтийн үеэр 52 хүн амь насаа алдаж байжээ.
- 2010 онд Дэвид Камерон Их Британийн Ерөнхий сайд болжээ.
- 1998 онд Энэтхэг улс гурван удаагийн газар доорх цөмийн туршилтыг явуулж байжээ.
- 1996 онд Эверест Оргилд нэг өдрийн дотор 8 уулчин нас баржээ.
- 1949 онд Израйль улс НҮБ-д нэгджээ.