Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
тавдугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 126 дахь өдөр бөгөөд он дуусахад 239 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, өглөгч охин одтой, шарагчин хонь өдөр. Сугар гараг. Энэ өдөр туулай, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Үс засуулбал, эд мал арвижна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 3105.00, зарах нь 3115.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рублийн авах нь 41.00, зарах нь 42.00, юань авах ханш 468.00, зарах нь 471.00, вон авах нь 2.46, зарах нь 2.49 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 7.00 цагт “Өглөөний гудамж”-ны 2022 оны нээлт болно.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 10.00 цагт МУБИС-ийн I байранд “Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” болно.
- 10.00 цагт Биеийн тамир, спортын улсын хороонд “Энхийн гүйлт-2022” буухиа гүйлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 99061978, 88019574, 99179013
- 10.00 цагт МҮХАҮТ-д “Европын холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” уулзалт болно.
- 11.00 цагт Баянгол дүүргийн 96 дугаар сургуульд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг татлагын ажлын явцтай танилцана.
- 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд эсперанто хэлний хөгжилд Монгол Улсын төрийн байгууллагууд саад учруулж байгаа талаар Дэлхийн хүүхдийн болон ахмадын академиас мэдээлнэ.
- 12.00 цагт “Мишээл Экспо” төвд “BARILGA EXPO 2022”-ын хүрээнд “Шинэ орон сууц, хаус дизайн” салбар үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91000222, 91000200
- 12.00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаар мэдээлнэ.
- 16.00 цагт “Барс Моторс” компанийн байранд Монголын цахилгаан машин угсрах анхны үйлдвэрийн нээлт болно. Утас: 99115308
“Үндэсний мэдээллийн төв”-д
11. 9.00 цагт Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти нар хэвлэлийн хурал хийнэ.
12. 11.00 цагт “Ви Ай Пи авто мото клуб”-ээс “Авто мото фестиваль”-ийн талаар мэдээлнэ.
13. 11.30 цагт “ХАС Монгол хөдөлгөөн”-өөс -Дорноговь аймгийн Мандах сумын нөхцөл байдал, вьетнам авто засварын газрууд, махны үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод гурван охин сураггүй алга болжээ. Тэд одоо болтол олдоогүй байна.
- 2001 онд Ромын пап II Йоан Павел Сири улсад айлчилсан анхны пап болов.
- 1999 онд Уэльс болон Шотландын парламент нэгдэв.
- 1997 онд Английн банк улстөрийн хяналтаас ангижрав. Үүсгэн байгуулагдсанаасаа 300 жилийн дараа хараат бус системтэй банк болжээ.
- 1994 онд Их Британийн хатан хаан II Элизабет, Фрацын Ерөнхийлөгч Франсуа Миттеран нар Чанелийн сувгийн нээлтийн ёслолд оролцов.
- 1983 онд хэвлэлтэд гарсан даруйдаа олон нийтийн дунд шуугиан тариад байсан "Гитлерийн тэмдэглэл"-г эрдэмтэд худал хуурмаг зүйл болохыг тогтоов.
- 1960 онд Английн гүнж Маргарет, Энтони Армстронг-Жонес нарын хуримыг телевизээр анх удаа шууд дамжуулж, 20 сая хүн үзжээ.