Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 129 дахь өдөр бөгөөд он дуусахад 236 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 8. Сумъяа гараг. Ихэр морь одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, цэргийн үйл, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 3105.00, зарах нь 3115.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рублийн авах нь 41.00, зарах нь 42.00, юань авах ханш 468.00, зарах нь 471.00, вон авах нь 2.46, зарах нь 2.49 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт “Бидний үрс" цэцэрлэгт 2-5 настай хүүхдүүдийн “Зураач багачууд” үзэсгэлэн эхэлнэ.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.
- 11.00 цагт ТЕГ-т татварын байгууллагаас "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 80806689, 80070366
- 11.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалаанд "Гимнастрада-2022" гимнастикийн уралдаант үзлэг болно.
- 13.00 цагт "Өргөө" амаржих газарт тус газар ЭМЯ-ны харьяанд шилжиж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон өргөжсөнтэй холбоотойгоор “ НЯРАЙН АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”-г шинээр нээнэ. Утас: 88000443, 93116060
"Монгол ньюс" мэдээллийн төвд
- 10.30 цагт “NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөгч суулт зарлах талаар мэдээлнэ.
- 11.30 цагт Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны шашинт сүм хийдүүдийн холбоо, “Буяны далай дэлгэрүүлэгч төв”-өөс Шашин урлагийн цэнгүүн, Монгол түмний галын их тахилгын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Европын холбооны өдөр тохиож байна.
- Мөн Ялалтын баярын өдөр юм.
- 2018 онд Малайз улс 1957 онд тусгаар тогтносноос хойш Засгийн эрхийг атгаж байсан Барисаны Үндэсний нэгдэл нам ялагдал хүлээж олонхийн суудлаа алдав.
- 2015 онд ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Ялалтын баярын парадад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн, 1300 цэргийн алба хаагч, ОХУ-ын армийн 500 мянган цэрэг оролцсон байна. Ялалтын баярын парадыг Орос орон даяар 12 сая хүн үзэж сонирхжээ.
- 1979 онд Иран улсын бизнесмен еврей гаралтай Хабиб Элганианыг олон нийтийг улс орноосоо урвахыг өдөөн турхирсан хэргээр Тегран хотноо цаазаар авчээ. Тэрээр Иран улсад амьдардаг 100 мянга гаруй еврей иргэдийг Израйль улс руу дүрвэн гарахыг уриалж байсан нэгэн юм.
- 1970 онд Вьетнамын дайн: АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.
- 1964 онд Бүгд найрамдах Вьетнам улсын анхны Ерөнхийлөгч Нго Дин Диемийн дүү Нго Дин Чаныг цаазаар авчээ. Ингэснээр түүний гэр бүлийнхэн дахиж Вьетнамын улстөрд гараагүй билээ.