Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Тавдугаар дугаар сарын 4-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 134 дахь өдөр бөгөөд он дуусахад 241 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 4. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3095.00, зарах нь 3110.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.00, зарах нь 38.30, юанийн авах ханш 466.00, зарах нь 469.00, вонын авах нь 2.45, зарах нь 2.49 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт "Корпорейт Хотел энд Конвеншн Центр"-т "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2022" XII чуулга уулзалт болно.
- 10.00 цагт ШУА-ийн ийн Хэл зохиолын хүрээлэнд "Үсэг бичиг өв их эрдэнэ" хурал болно. Утас:99717977
- 11.30 цагт иргэн Г.Хажидмаа Соёлын яаманд “Огцор” шаардлага хүргүүлнэ.
- 11.00 цагт Гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав “Оюуномин” хот байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд таван аймагт ойн зурвас байгуулах талаар мэдээлнэ.
- 11.30 цагт “Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас "Монгол ньюс" мэдээллийн төвд 10 мянган ээжийн гарын үсгийг цуглуулах талаар мэдээлнэ.
- 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Монголын Социал Демократ Залуучуудын Холбооны дэргэдэх “Тэрбум мод Эко клуб”-ын нээлт "Монгол ньюс" мэдээллийн төвд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1415 онд Жон Уайклифф, Ян Хус нарыг Констансын зөвлөлөөр хэлэлцэн шашны тэрс үзэлтэн гэж цолложээ.
- 1471 онд Сарнайн дайн: Английн хаан IV Эдуардын цэрэг Тьюкесбюригийн тулаанд Уэльсийн ханхүүг хороож, ялалт байгуулжээ.
- 1626 онд Голландын нэрт аялагч Петер Минуит Хойд Америкийн нэгэн шинэ газрыг нээн илрүүлж Шинэ Нидерланд хэмээн нэрийджээ. Энэ нь одоогийн АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэг байсан юм.
- 1814 онд Францын цэргийн нэрт жанжин, эзэн хаан Наполеон Бонапартыг Элба арал руу цөлөхөөр Портоферрайо аралд авчрав.
- 1871 онд АНУ-ын Бейсболын спортын хамгийн анхны лиг Индиана мужийн Форт Вейн хотод эхэлжээ.
- 1886 онд АНУ-ын Чикаго хотод хөдөлмөрийн орчинг сайжруулах, цалин хангамж нэмэгдүүлэх цугласан олныг цагдаагийн газар хүч хэрэглэн тараасны улмаас найман хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ.
- 1904 онд Панамын сувгийн барилгын ажлыг АНУ эхлүүлэв.
- 1910 онд Канадын тэнгисийн цэргийн хүч байгуулагджээ.
- 1926 онд Их Британид цалин хөлс нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой бүх нийтийн ажил хаялт эхлэв.
- 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайн - Сувдан эргийн тулаан эхлэв. АНУ-ын нисэх хүчин болон тэнгисийн цэргийн хүчин Соломоны арлууд улсын Тулаги аралд хяналтаа тогтоогоод байсан Японы цэргийн хүчний эсрэг тулалдахаар болсон юм.
- 1953 онд Америкийн нэрт зохиолч Эрнест Хемингуэй алдарт "Өвгөн тэнгис хоёр" зохиолоороо Пулитцерийн шагнал хүртжээ.
- 1959 онд Америкийн хөгжмийн урлагийн дээд шагнал "Гремми"-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаагаа зохион байгуулав.