Өнөөдөр гадаа 18 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 109 дахь өдөр бөгөөд он дуусахад 256 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 1 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, Онгоц одтой, хар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3140.00, зарах нь 3155.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, зарах нь 36.00, юань авах нь 502.00, зарах нь 505.00, вон 2.60, зарах нь 2.65 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт ГХЯ-нд “Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих уулзалт” болно. Утас: 70071117, 88053343
- 10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд "Иргэний боловсролыг хөгжүүлэх нь" хүүхэд залуучуудын форум болно.
- 10.00 цагт Төв шууданд Цахим хөгжлийн багц хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэнд мэдэгдэл хүргэх систем”-ийн хэвлэлийн хурал болно. Утас: 94999598
- 11.00 цагт “MCS Plaza”-д Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 7007-8200
- 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Даяар монгол хөдөлгөөн"-өөс Монголд байгаа цагаач иргэд, үндэсний өв соёлын асуудлаар мэдээлнэ.
- 14.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Монгол шагайн харваа" өв соёлын үзсгэлэнгийн нээлт болно.
- 14.00 цагт Монголын уран зургийн галерейд ОХУ-ын алдарт зураач З.К.Церетелийн "Далд шидэт реализм" график зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
8. 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
9. 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдана.
10. 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11. 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
12. 16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
13. 11.00 цагт Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
14. 11.40 цагт дуучин Гантулгын Даваадалайгийн “Өөдрөг байгаарай” тоглолтын хэвлэлийн хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд 1961 оноос хойш Куба улсыг удирдсан Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1987 онд алдарт "Симпсонс" хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.
- 1984 онд Австралийн төрийн дуулалаар "Австрали улс мандан бадраг" дууг батлав.
- 1956 онд Академийн наадам болон "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Грейс Келли Монакогын хунтайж Райнертэй гэрлэв.
- 1927 онд "Секс" зохиолоос сэдэвлэсэн жүжигт тоглож, үзэгчдийн өмнө садар самуун сурталчилсан гэсэн үндэслэлээр Америкийн жүжигчин Мей Уест арав хоног шоронд хоригджээ.
- 1529 онд Протестант шинэчлэл эхлэв.
- 1782 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс Голландад элчин сайдын яам байгуулах хүсэлт илгээж улмаар уг хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Америкийн элчин сайдын яам байгуулсан дэлхийн анхны улс болсон юм.